
Одоо Анахаахын сургуульд ийм нэг анги нээхээр бэлтгэж байгаа аж.

Одоо Анахаахын сургуульд ийм нэг анги нээхээр бэлтгэж байгаа аж. Анагаахын сургуульд суралцах сонирхолтой, англи хэлний суурь мэдлэг сайтай хүүхдүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, оюутнуудаа шалгаруулж авсан байна. Бүх хичээлийг англи хэлээр явуулахын тулд сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт, шалгалтын сорилуудыг англи хэлнээ хөрвүүлж байна. Багш нарыг англи хэлээр заах аргыг сайжруулах, дадлагажуулах чиглэлд анхаарч байгаа аж. Англи хэлтэй нэг ангид дунджаар 15 оюутан шалгаруулж авахад цаана нь 200-гаад хүүхэд үлджээ. “Цаашид ийм анги олноор нээх боломж байна гэж дүгнэж болно. Гэхдээ англи хэлний ангийг хавтгайруулж олноор нээхгүй” гэдгээ тус сургуулийн Боловсрол эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Амарсайхан хэлжээ.
Ц.Болор