
Хил хамгаалах байгууллагын зарим анги, салбар мэргэшсэн гэрээт хилчний
албанд шилжээд хоёр жил болж байна. Өнөөдрийн байдлаар Хилийн 0129, 0168
дугаар анги гэрээт хилчний албанд бүрэн шилжээд байна. ХХЕГ-аас “Шилдэг
гэрээт хилчин” анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа. Эхний
шалгаруулалт хилийн отряд, ангиудад болж, тэргүүлсэн нь Улаанбаатар
хотод ирж тэмцээнд оролцсон юм.

Хил хамгаалах байгууллагын зарим анги, салбар мэргэшсэн гэрээт хилчний албанд шилжээд хоёр жил болж байна. Өнөөдрийн байдлаар Хилийн 0129, 0168 дугаар анги гэрээт хилчний албанд бүрэн шилжээд байна. ХХЕГ-аас “Шилдэг гэрээт хилчин” анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа. Эхний шалгаруулалт хилийн отряд, ангиудад болж, тэргүүлсэн нь Улаанбаатар хотод ирж тэмцээнд оролцсон юм.
Оролцогчдыг хувийн дүнгээр болон багаар нь байр эзлүүлж, шилдэг гэрээт хилчнээр шалгарсан хилчид ОХУ болон Дотоодын хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд үнэ төлбөргүй суралцах юм.
Энэ тэмцээнд нийт найман багийн 57 хилчин хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа сорьсноос Хилийн 0168 дугаар ангийн түрүүч Э.Амартайван, Хилийн 0129 дүгээр ангийн гэрээт хилчин, байлдагч Г.Эрдэнэсайхан, дэд түрүүч Ц.Мөнхдэлгэр нар ОХУ-ын хилийн албаны сургуульд суралцах эрхтэй болов.
Багийн дүнгээр гуравдугаар байрт Хилийн 0129 дүгээр ангийн I баг, хоёрт Хилийн 0168 дугаар ангийн II баг орсон бол тэмцээний ялагчаар Хилийн 0129 дүгээр ангийн II багийнхан шалгарсан юм. Уг тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм байна.
Ц.Болор