“Долдугаар
сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал
Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа
Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар
биеийн байдал муу улмаас Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэн
эмчлүүлж байсан

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар биеийн байдал муу улмаас Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Харин одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Ч.Амарболд нь өнгөрсөн тавдугаар сарын 28-нд хавдар боох хагалгаанд, О.Зоригт мөн тус сард зүрхний хагалгаанд орсон. Гэвч тэдний биеийг тэнхрээгүй байхад шүүх хуралдаанд оролцуулахаар тэргэнцэр, дамнуургатай нь Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгээс ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу авч явж байсан билээ. Хуралдаанаар Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан билээ. Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг энэ сарын 20-нд буюу ирэх пүрэв гаригт хэлэлцэх юм. Илтгэгч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн томилогдоод байгаа билээ.
Б.Чимэг