
Санхүүгийн зохицуулах хороо аж ахуйн нэгжийн бүтэц бүрэлдэхүүнтэй
холбоотой шийдвэр гаргажээ. Тухайлбал, “Солонго экспресс” ХК-д “Еврофё
Азиа” ХХК-ийг нэгтгэхийг болон “Атар өргөө” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд
өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн байна. Мөн “Монгол нэхмэл” ХК-ийн нэгдмэл
сонирхолтой этгээдүүдээс гаргасан саналыг зөвшөөрч, “Капитал маркет
корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд О.Мэнджаргалыг томилжээ.

Санхүүгийн зохицуулах хороо аж ахуйн нэгжийн бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой шийдвэр гаргажээ. Тухайлбал, “Солонго экспресс” ХК-д “Еврофё Азиа” ХХК-ийг нэгтгэхийг болон “Атар өргөө” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн байна. Мөн “Монгол нэхмэл” ХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдүүдээс гаргасан саналыг зөвшөөрч, “Капитал маркет корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд О.Мэнджаргалыг томилжээ.
Мөн “Зэргэд” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, “Хүслийн элч” ХХК, “Ди Эй Эм Өү Эй” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгосон аж. Басхүү “Сансит капитал” ХХК-д банк бус санхүүгийн зээл, факторингийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Чаданхүү” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээжээ.
Харин “Ситико-Аудит” компанийн даатгалын байгууллагад аудит хийх эрхийг түдгэлзүүлж, “СМД-Аудит”, ”Санхүүч-Аудит” ХХК-ийн даатгалын байгууллагад аудит хийх эрхийг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.
Ц.Болор