Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 92
үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 76 хэргийн
эзэн холбогдогчийг олж тогтоосон байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 92 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 76 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Тус өдрүүдэд нийслэлд бусдын биед гэмтэл учруулах гурав, хулгайлах 13, дээрэмдэх нэг, танхайрах 20, булаах гурван хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 47 осол бүртгэгдэж, 45 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 294 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Б.Чимэг