Оросд Владимир Путиныг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал цуглаан болж байна. Үүнтэй зэрэгцэн В.Путиныг шүүмжилсэн Төрийн дум (парламент)-ын гишүүн Геннадий Гудковыг бусад гишүүн танхимаас “бүрмөсөн” хөөжээ. Г.Гудков В.Путиныг шүүмжлээд зогсохгүй түүнийг дэмжигч гишүүдийг бизнесийн ашиг сонирхолдоо хөтлөгдөгсөд гэж шүүмжилсэн байна.
Мөн тэрбээр улстөрийн авлига, баримт нотолгоог үгүйсгэж, санал хураалтыг инээдмийн жүжиг болгон хувиргадаг явдлын эсрэг тэмцэж буй сөрөг хүчний жагсаал цуглаанд нэгдэхээ илэрхийлж, миний хувь тавиланг зөвхөн намайг сонгосон иргэд л шийдэх болно гэж хэлжээ.Т.Энхэлээ