Америк найруулагч Сэм Бэссилийн “Innocence of Muslims” киног эсэргүүцсэн хөдөлгөөн лалын шашинтай орнуудад өрнөж байгаа билээ. Зөнч Мохаммед болон муслим шашныг доромжилсон утгатай гэж энэ киног эсэргүүцэн олон мянган хүн бослого гаргаж АНУ-ын Элчин сайдын яамдын байр руу дайрч байна. АНУ-ын зүгээс энэ бослогын улмаас Ливид амиа алдсан элчин сайдын төлөө гашуудал илэрхийлснээс өөр мэдэгдэл хийгээгүй байгаа. Харин сонирхолтой нь АНУ-ыг аюултай байдалд оруулсан Сэм Бэссил гэгч олон нийтийн өмнө ил гарахаас зугтаж эхэлжээ.

“Innocence of Muslims” 14 минут үргэлжлэх киноны постер.
"CNN" телевизийн сэтгүүлч түүний гар утас руу залгахад холбогдох боломжгүй, мөн гэрт нь очсон ч эзэнгүй байжээ. Хүний амь нас эрсдэхэд хүргэсэн кино нь түүнд ч аюултай байгаа тул Сэм Бэссил ийнхүү нуугдсан байх гэж сэтгүүлчид таамаглаж байна.
Сэм Бэссил нь 1957 онд төрсөн египет-америк гаралтай нэгэн. Түүний зураг одоогоор нийтэд ил болоогүй бөгөөд кинонд тоглосон жүжигчдийн хөлсийг хүү нь өгч байжээ.

Б.Баяр