
Сагсан бөмбөгийн Мөнгөн цагариг клубээс жилд 10 гаруй тэмцээнийг зохион
явуулдаг. Сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн АШТ, спорт холбоодын цом,
бөхчүүдийн сагсан бөмбөгийн АШТ зэрэг өрсөлдөөнийг зохион байгуулсаар
ирсэн. Үүний нэг нь ОХУ-д сургууль төгсөгчдийн дунд болдог сагсан
бөмбөгийн АШТ юм.

Сагсан бөмбөгийн Мөнгөн цагариг клубээс жилд 10 гаруй тэмцээнийг зохион явуулдаг. Сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн АШТ, спорт холбоодын цом, бөхчүүдийн сагсан бөмбөгийн АШТ зэрэг өрсөлдөөнийг зохион байгуулсаар ирсэн. Үүний нэг нь ОХУ-д сургууль төгсөгчдийн дунд болдог сагсан бөмбөгийн АШТ юм. ОХУ-д сургууль төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн 19-20-ны өдрүүдэд болно. Спортын төв ордонд болох энэ тэмцээнд одоогоор эмэгтэй 8, эрэгтэй 10 гаруй багийнхан бүртгүүлж мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээнийг “Майн Инфо” компани ивээн тэтгэн сагсан бөмбөгийн Мөнгөн цагариг клубтэй хамтран зохион байгуулах юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн маргааш 14 цагт спортын төв ордны хурлын танхимд болно.
Сагсан бөмбөгийн мөнгөн цагариг клубээс намрын нээлтийн тэмцээнийг ОХУ-д сургууль төгсөгчдийн сагсан бөмбөгийн өрсөлдөөнөөр ийнхүү эхлэх гэж байна.
Ц.Болор