Попера стилиэр дуулдаг, монголын цорын ганц хамтлаг болох “Нюанс”-чууд
Улаан-Үд хотод энэ сарын 23-нд энэ жилийн дөрөв дэх тоглолтоо
толилуулахаар болжээ.

Попера стилиэр дуулдаг, монголын цорын ганц хамтлаг болох “Нюанс”-чууд Улаан-Үд хотод энэ сарын 23-нд энэ жилийн дөрөв дэх тоглолтоо толилуулахаар болжээ. "Нюанс” хамтлагийн уран бүтээлд байдаг монголын хөгжмийн зохиолчдын шилдэг дуу мөн сонгодог уран бүтээл, попера дуунуудыг Улаан-Үд хотын халуун алга ташилттайгаар хүлээн авч, “Монголын хамтлаг дуучдаас анх удаа сонгодог болон попера тоглолтыг бүрэн хэмжээгээр хилийн чанадад толилууллаа” гэх зэрэг мэдээ, сурвалжлага тус хотын “Байкал Daily”, “Агинский район” сайтууд, “Бурятия” зэрэг сонинуудад нийтлэгдсэн байна.
Тэд мөн Чита мужийн Агын районы 75 жилийн ойн арга хэмжээнд оролцох урилга аваад байгаа бөгөөд энэ ондоо багтаж Эрхүү, Санктпетрбург хотуудад тоглохоор төлөвлөөд байгаа аж.
Т.Хулан