АН-ын бүлэг хуралдсан боловч мэдээлэл хийсэнгүй. Хуралдаанаар Олон
нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох
тухай асуудлыг хэлэлцжээ.

АН-ын бүлэг хуралдсан боловч мэдээлэл хийсэнгүй. Хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцжээ. Уг томилгоонд Ерөнхийлөгчөөс хоёр, Засгийн газраас дөрөв, УИХ-аас дөрвөн хүний нэрийг дэвшүүлсэн байна. Ерөнхийлөгчөөс Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо Үндэсний зөвлөлд нэрийг нь дэвшүүлсэн. Засгийн газраас А.Арман, А.Мөнхбат нарыг дэвшүүлсэн байна. Харин УИХ-ын зүгээс 30 шахам хүн Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн юм байна. Гэхдээ өнөөдрийн хурлаар зургаан хүнийг шигшиж үлдээсэн ба эдгээр хүмүүсээс дахин шигших юм байна.
Б.Золбоо