Баянзүрх дүүргийн онцгой комиссын дарга, дэд хурандаа Н.Эрдэнэбат “Дүүргийн хэмжээнд олон нийтийн газраар шаардлагагүй бол явахгүй байх нь хамгийн чухал байна. Мөн албаны эх сурвалжийн бус худал, хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Автомашины QR кодоо сэргээн ашиглах боломжтойг иргэд маань мэдсэн байх. Хөл хорионы энэ цагт гал түймрийн дуудлага нэмэгдэж, дийлэнх нь цахилгаан тоног төхөөрөмжийн гэмтлээс үүдэлтэй дуудлага эзэлж байна.
Тиймээс айл өрх галын аюулгүй байдлаа сайтар хангахыг, яндан зуухынхаа аюулгүй байдлын хангах, бага насны хүүхдийг харах хүнгүйгээр орхихгүй байхыг сэрэмжлүүлье” гэв.