АН шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ. АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “АН Х их хурлаа орон даяар зохион байгуулж, Үндсэн дүрмийнхээ нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Дүрмийнхээ нэмэлт, өөрчлөлтийг Дээд шүүхэд хүргүүлж байна.
АН энэ удаагийн дүрмээ бүх нэгжээсээ санал авч, хэн нэгний лоббигүйгээр хэлэлцэж баталсан. Нэмэлт, өөрчлөлтөд санхүүгийн ил байдлыг тодорхой болгохоор заасан.
Амаараа шударга зүйл яриад байж болохгүй. Хүнийг хийсэн хөдөлмөрөөр нь үнэлдэг байхыг оруулж өгсөн. Мөн эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлсэн. 30 жилийнхээ түүхэнд анх удаа ажил хэрэгч хурал хийсэн. Намын дүрмээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний дараа зохион байгуулалтын ажил хийнэ” гэлээ.
А.Сүх