Эмнэлгийн байгууллагуудаас халдвар илэрч байгаа тул УОК энэ чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж эхэлжээ.
Тухайлбал, ХӨСҮТ-ийн улаан бүсийг бүхэлд нь ариутгаж, эвдэрч хэмхэрснийг засварлаж эхэлсэн байна.
Мөн олон улсын байгууллагаас манай улсад зөвлөмж хүргүүлсэн байна. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Битүү орчинд энэ халдвар ихээр тархаж байгаа тул ялангуяа эмнэлэг, шорон, асрах газар зэрэг олноор бөөгнөрөл үүсгэдэг байгууллагууддаа онцгой анхаарах зөвлөмжийг ирүүлсэн.
Энэ дагуу бид бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
У.Тэргэл