УИХ-ын чуулганаар цар тахлын үед хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар гишүүд сонсож байна. Энэ үеэр асуулт асууж, үг хэллээ.
С.Бямбацогт: Бид 10 сар гаруй цар тахлыг дотооддоо алдаагүй. Тэр үед халдвартай иргэд орж ирж байсан. Дотоодод халдвар алдаагүй. Улмаар цалгар назгай хандсан, тайвширсан. Энхсарангаас халдвар алдсан. Үндсэндээ хоёр сар гаруйн хугацаанд хөл хорио тогтоох гэж байна. 14 хоногийн хугацаандаа дорвитой ажил хиймээр байна. Хариуцлага алдсан, голомтлуулж байгаа албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй юм уу. Тал талаасаа 14 хоног бүгд анхааралтай баймаар байна. Энэ тал дээр УОК юу хийж байна вэ. Иргэддээ ойлгулах, ухамсарлуулах зүйл хийхгүй бол цалгар назгай байдал үргэлжлэх хандлагатай байна. төмөр зам, Энхаран, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг гээд халдвар алдаж л байдаг гэж ойлгоод байна. Хариуцлага хэрэгтэй.
Я.Содбаатар: Бид өмнө нь гарсан төмөр зам, Энхсарангаас гаралтай голомтыг сайн хумьсан гэж үзэж байгаа. Одоо Баянзүрхээс голомттой халдварыг хумих ажил хийгдэж байна. Энхсаран сувиллаас голомтлон тархсантай асуудалд 10 гаруй хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн явж байна. Мөн төмөр замтай холбоотой асуудалд зохион байгуулалт хийсэн. Баянзүрх дүүрэг дээр хийсэн шалгалтын хариуг өнөөдөр сонсох гэж байна. Баянзүрхийн эмнэлэг хувийн эмнэлэг учраас халдвар хамгааллын дэглэм алдагдах байдлыг бүрдүүлсэн байна гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс зохих байгууллагуудад шаардлага тавьж, хариуцлага тооцно.
А.Сүх