УИХ-ын чуулганаар хөл хорионы үеэр хэрэгжүүлэх арга хэмжээтэй гишүүд танилцаж байна.
Д.Ганбат: Өнөөдрийн эрүүл мэнд, эдийн засаг ч байхгүй боллоо. Ерөнхий сайд байхгүй байж байж гарч ирчихээд сахилга хариуцлагын вакцин гэж байдаг юм гээд байх юм. Түүнийгээ өөрсдөдөө хийгээч. Иргэд үнэхээр сайн байгаа. Гэтэл та нар шинжилгээ авахдаа яаж авч байна. Яаж зохион байгуулж байна. Чадахгүй бол боливол яасан юм. Өчигдөр 57 хүнээс халдвар илэрлээ. Ийм их эрх мэдэлтэй байж ингэж болохгүй. Иргэд хэлсэн бүрийг чинь хийсээр байгаад залхаж байна сүүлдээ. Эргэж буцсан шийдвэр гаргадаг.
Болохгүй бол чаддаг хүмүүсийг нь хийлгэе.
Эрүүл мэндийн сайд чинь мэргэжлийн хүн мөн юм уу. Яагаад вакцин оруулж ирэх асуудлыг ахалдаггүй юм. Сангийн сайд нь оруулж ирчихээд би мэргэжлийн хүн биш гээд сууж байх юм уу. Сахилга хариуцлагын вакцинаа өөрсдөдөө хийж чадахгүй бол Засгийн газар огцор.
Я.Содбаатар: Дэлхийн бүх орон сандарч байна. Зарим орон 90 гаруй хоног хөл хорио тогтоож байж барьж байна. Дэлхийн бүх орон хүнд байдалтай байна. Манай улсад Баянзүрхийн голомт амаргүй байна. Гурав дахь шинжилгээгээр гарсан. Харин Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудын халдваруудыг дарж чадсан. Голомтон дээр ажиллаж байгаа, нөхцөл байдлыг мэдэрсэн хүнийг одоогоор халаа сэлгээ хийж болохгүй байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)