Хүний нэр төр, алдар хүндэд халдах явдал энэ өдрүүдэд ихээр гарч, мэдээллийг нэр устай нь тархаахгүй байхад анхаармаар байна. Тиймээс цар тахлын үед тодорхой хязгаарлалт тавьж байгаа ч хүний эрх, эрх чөлөөг дээдэлмээр байна. Иргэд энэ эрхээ эдлэх ёстой.
Нэвтрэх, зорчиход хүртэл эрхийг нь зөрчиж байна шүү дээ. Бие биедээ, эрүүл, өвдсөн бүх иргэндээ хүндэтгэлтэй хандмаар байна. Хамгийн гол нь хүүхдийн эрхийг эн тэргүүнд тавих хэрэгтэй.
Хүүхэд өвдсөн бол эцэг, эхийн аль нэгийг заавал дэргэд нь байлгах ийм зохицуулалт шаардлагатай байна.
Саяхан хүүхэд амь насаа алдсан харамсалтай явдал гарсан шүү дээ. Хүүхдийн эрхийг эн тэргүүнд авч үзэж, орхигдуулж болохгүй юм.
У.Тэргэл