УИХ-ын үдээш хойшхи чуулганы хуралдаанаар Цар тахлын хуулийг сунгах эсэх талаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн хэлсэн үгийг онцлон хүргэе.
Ш.Адьшаа: УИХ-ын удирдлагад шүүмжлэлтнэй хандаж байна. Ажлын байр бий болгох, иргэдээ орлоготой, сахилга хариуцлагатай байлгах талаар хуулийг хэлэлцэхэд УИХ-ын удирдлага хариуцлагагүй байна.
Сүүлийн үед шүүх эрх мэдлийн удирдлагуудыг УИХ, Засгийн газрын мэдэлд өгөх хууль тогтоомжийг л хэлэлцдэг болсон.
АН-ын бүлгийн гишүүдийн энэ сарын 1-нд өргөн барьсан хуулийн төслийг одоо хүртэл хэлэлцэхгүй байна. Энэ бол онцгой дэглэмээр хэлэлцэх ёстой хуулийн төсөл. Гэтэл энэ сарын 4-нд УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өргөн мэдүүлсэн Шүүх, прокурор, АТГ-ын дарга нарын томилгооны тухай асуудлыг тусгасан хуулийг яаралтай онцгой горимоор хэлэлцэж байна. Үүндээ дүгнэлт хиймээр байна.
Амралтын өдрүүдэд ХЗДХЯ дээр яаралтай хэлэлцсэн.
Түүнчлэн зарим гишүүд голомтын бүсэд ажилласан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ярьж эхэлж байна. Хариуцлага алдсан улс төрийн албан тушаалтандаа хариуцлага тооцох асуудлыг ярь. Түүнээс биш халуун цэг дээр ажиллаж байгаа эмнэлгийн дарга нарт хариуцлага тооцох тухай ярьвал энэ нийгэм яаж хүлээж авах вэ гэдэгт дүгнэлт хиймээр байна.
УИХ-ын гишүүдийн тавьсан асуудалд УОК, Засгийн газар хариуцлахгүй байна. УИХ-ын гишүүдийн асуултад үнэн бодитой хариулах хуультай. Энд УИХ-ын дарга анхааралтай баймаар байна. Дөрвөн асуулт асуулаа гэхэд нэгд нь л хариулж байна.
Өнөөдөр зарим гишүүд УОК-ын дарга нар архи дарс зарах тухай маргалдаж байна. Иргэдээсээ ичээч. Өнөөдөр иргэд өвдөж амьдрах уу, өлсөж амьдрах уу гэсэн хариуцлагатай, эгзэгтэй цаг үе тулчхаад байна шүү.
А.Сүх
Сэтгэгдэл (6)