Ардчилсан намаас нийгэм эдийн засгийн байдалтай уялдуулж, уриалга гаргажээ. Тус уриалгад "Засгийн газар болон УОК, НОК-ын удаа дараа гаргаж буй хөнгөн хуумгай шийдвэрээс болж эмч цагдаа болон төрийн албаны олон ажилтны хувьд хүндрэл үүссэн. Улсын төсөв болон бусад төсвийг вакцин руу зарцуулаагүй, хөл хорионы хүнд хэцүү үеийг ашиглан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тэр дундаа хэвлэл мэдээллийг хяхан боогдуулах үзэл бодлоо илэрхийлэх эрх рүү дайрч байна. Төр өөртөө байгаа шинжлэх ухааны 60-70 институтыг ашиглахгүй байна. 90 мянга орчим ААНБ-тай хамтарч хамтын оролцоот засаглалын хэлбэрийг хэрэгжүүлэхгүй байгаа зэрэгт бид шүүмжлэлтэй хандаж байна.
Манай намын 1400 орчим иргэн дараах дүгнэлтийг гаргалаа. Сонгуультай хамаарахгүйгээр нийт иргэдийг блокчейн хаягтай болгоё. Халамжийн мөнгийг шударгаар очдог болгоё, хүнсий талон эзэндээ очдог эрх зүйн тогтолцоог бий болгоё. Дарга төвтэй улс төрийн намуудын буруу соёлжилт байгааг хүлээн зөвшөөрч байна. Манай намд ч бий. Ардчиллыг дэмждэг хэн бүхний дуу хоолойг өмөөрч өмгөөлнө" гэдгээ зарласан долоон зүйл бүхий уриалга гаргасан байна.
Б.Бат