АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат сөрөг хүчин гэдгээ сүүлийн өдрүүдэд ихээр мэдэрч байх шиг. Тэрбээр бусад руу дайрч давшлах нь ихэсч “Ерөнхий сайд хариуцлагын вакцин яриад байсан. Харин энэ вакцинаа эрх баригч нам та нар өөрсдөө таривал яасан юм.
Цар тахлын энэ үед та нар ажиллаж чадахгүй байна. Чаддагт нь өг. Засгийн газар ажиллаж чадахгүй байна. Огцор” хэмээн чуулганы танхимд омогдож суудаг боллоо.
АН лидер улстөрчгүй болсны илрэл энэ гэлтэй. Түүнийг парламентад хоёр дахиа сонгогдсон гэдгээр нам нь Бүлгийн даргаар томилсон. Гэвч тэрбээр сөрөг хүчин сөрж байх ёстой, шүүмжилж байх ёстой хэмээн ойлгосон бололтой. Харин түүний дэргэд намынх нь С.Одонтуяа, Н.Алтанхуяг нарын гишүүд тулхтай улстөрч болжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)