Ардчилсан нам хэдхэн хоногийн өмнө Х их хурлаа зарлан хуралдуулсан. Тус хурлыг намын дарга асан С.Эрдэнэ хууль зөрчсөн болохыг мэдэгдэж байгаа. Энэ талаар ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир "Манай намын дарга асан С.Эрдэнийн хэлсэн хоёр янзын үг бий. Нэгдүгээрт, Үндэсний бодлогын хуралдааны ирц хүрээгүй учраас их хурал хүчин төгөлдөр бус гэсэн. 400 гишүүнээс 270 хүн ирсэн. Хардах эрх хүн бүрт бий. Цахим хурлын давуу тал нь аливаа хэлсэн хүний үг, ирц бүр видеогоор баталгааждаг. Хоёрдугаарт, Намын даргын үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой асуудал бий. УДШ-ээс намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон тогтоол бий. Дүрмийн дагуу гэж бодож байна. Гэхдээ УИХ-ын сонгуулийн дараа дүрмийн дагуу С.Эрдэнэ дарга дэд даргынхаа аль нэгэнд тамгаа шилжүүлэх ёстой. Өөрөө хүлээлгэн өгсөн. УДШ дээр бүртгэж авсан. Мөн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүний хувьд хэлэхэд аливаа намын дарга тухайн сонгуульд ялагдсан бол шууд ажлаа өгөх ёстой. Бид бүх гишүүдийнхээ саналыг авсан. Намын их хурлаар намын даргыг сонгодох байх арга барилыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.
Б.Баатар