УИХ-ын чуулганы хуралдаанд эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг салбарын сайд болон холбогдох албан тушаалтнууд танилцуулж байна.
С.Ганбаатар: Сангийн сайд өчигдөр вакцины мөнгө хангалттай байгаа гэсэн. Мөнгө нь байгаа юм бол вакцин хэзээ орж ирэх вэ. 650 тэрбум төгрөг Гокийн үйлдвэрээс гаргасан. 250 орчим сая доллар. 100 сая ам.доллар дотор вакцинаар хангачихвал Монгол Улс эдийн засаг нь 100 хувийн эргэлттэйгээр бусад орнуудын эдийн засгийг булааж хвах боломж шүү дээ.
Вакциныг яаравчлуулъя. Мөнгө нь байгаа юм ирэх оны нэгдүгээр сардаа багтах уу.
Я.Содбаатар: Манай улс нийтийн дархлаажуулалтын хуультай орон. Өөрөөр хэлбэл, сайн дурын үндсээр вакцинжуулалт явагдана. Вакцин хурдан шуурхай авчрах чиглэлээр зохицуулалт хийхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Олон улсын байгууллагын шугамаар, хөрш орнууд болон хоёр талт хамтын ажиллагааны шугамаар Энэтхэг, Япон, Герман зэрэг олон орнуудад хүсэлт тавьсан. Үйлдвэрлэгч компаниудтай шууд харьцаж мэдээ мэдээллүүд авч байна.
Энэ хүрээнд ирэх оны гуравдугаар улиралд вакцинжуулалт эхлэх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан бол ДЭМБ-ын сүүлийн уулзалтаар вакцинжуулалтын асуудлыг нэгдүгээр улиралдаа багтааж эхлүүлэх зорилтод хүрсэн. Ирэх оны гуравдугаар сард эхний ээлжийн вакцин ирэх байх гэж тооцож байна.
А.Сүх