УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг сонсох үед Ж.Мөнхбат гишүүн "Засгийн газраас гаргасан шийдвэрийг хувь хүнийхээ хувьд зөв зүйтэй алхам гэж харж байгаа.
Монголын ард түмэн ч энэхүү шийдвэрийг талархалтайгаар хүлээж авсан.
Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамная гэсэн уриалга цахимаар түгэж байна. Бид үүнийг дэмжиж, манлайлал үзүүлэх ёстой.
Хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана” гэчихсэн нэмэлт халаагуураа салгачихсан сууж байсан. Өрөө нь нэлээн хүйтэн.
Жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна билээ” хэмээн тал заслаа.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)