Өнөөдөр Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр Баянзүрх дүүргээс эмнэлгээс гаралтай голомтоос нэмж 38 хүнээс халдвар илэрсэн. Үүнтэй холбогдуулан голомтыг хумихад үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг Шадар сайд Я.Содбаатар холбогдох хүмүүст нь үүрэг болгожээ.
Тэрбээр “Баянзүрх дүүрэгт хийгдэж байаа шинжилгээний явцыг түргэсгэх ажил явагдаж байна. 90 мянган өрхөөс шинжилгээ авах ажил ирэх долоо хоногт дуусна.
Мөн хамгийн эрсдэлтэй салбар, суурь өвчтэй иргэд, эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авч байгаа иргэдийг бүгдийг нь тодорхой давтамжтай шинжилгээнд хамруулахаар боллоо.
Түүнчлэн ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүллээ. Мөн НЭМҮТ-д шинэ лаборатори байгуулж хэвийн үйл ажиллагааг хангаад байна. Удахгүй АШУҮИС болон дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгүүд дээр PCR аппарат суурилуулж хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
А.Сүх