Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нөхцөл байдал хүндэрвэл хатуу хөл хориог дахин тогтооно гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. Мөн тэрбээр "Энэ нь эргэж буцсан шийдвэр биш юм. УОК аль болох уян хатан шийдвэр гаргахыг хичээж байна. Иргэдийнхээ амьжиргааг бодож байна. Шинээр голомт үүсвэл хатуу хөл хориогоо барихаас өөр арга байхгүй. Орон нутаг хэвийн амьдрал руугаа орж байна" гэлээ.
У.Тэргэл