Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тав хоног сунгах шийдвэр гаргасан. Харин ямар үндэслэлээр ийнхүү хугацааг тогтоосон талаар Я.Содбаатар “Эрдэмтдийн зөвлөл болон ЭМЯ-наас 14 хоногоор үргэлжлүүлэх санал гаргасан. Олон талаас ярьж үзээд ингэж шийдлээ. Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар 88131 иргэнийгшинжилгээнд хамрууллаа. Нөгөө талдаа, ард иргэдийн гаргаж байгаа санал бодлыг сонсч, судалгаа авч, тандалт судалгаа хийж амаргүй ч гэсэн ийм шийдвэрийг гаргаж байна. Байдал цаашид яахыг одоо тааварлах аргагүй учраас дэглэмийг сунгахыг үгүйсгэхгүй. Тусгаарлалтын байруудаар явж нэгбүрчлэн үнэлгээ өгсөн. Нийт 29 тусгаарлах байр шаардлага хангаж байна гэж үзсэн. Камертай, тэнд байгаа хүмүүс орж, гарвал сануулдаг, анхааруулдаг дохиоллын системтэй болсон. Бичлэгийг цагдаа, тагнуул давхар хянадаг. Лабораторийн сорьц авахдаа хувцсаа солиогүй гэсэн иргэдийн гомдол бий. Түүнийг шалгаж байна" гэлээ.
У.Тэргэл