Өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд Хятадын талын тавьсан шаардлага хангасан 100-150 автомашин өдөрт хилээр гарч байна. Ойрын өдрүүдэд хэвийн болно гэдгийг Шадар сайд Я.Содбаатар онцоллоо. Мөн тэрбээр "Хууль дүрэм зөрчсөн гэж болохуйц асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа. Сүүлд хувьчлагдсан хувийн эмнэлэг халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбоотойгоор шалгаж үзээч гэж цагдаагийн байгууллагад хандсан. Энэ талаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлсэн гэсэн. “Энхсаран” сувилал дээр зарим нэг хүний ажил албан тушаалтай холбоотойгоор асуудлыг АТГ, мөн цагдаагийн байгууллага гээд хоёр газарт хэргийг шалгаж байгаа.
У.Тэргэл