Эдийн засгийн нөөц боломжоо судалж, аль болох иргэдийнхээ амь амьжиргааг дэмжихийг хичээн ажиллаж байна. Монгол төрийн сан хөмрөг хязгаарлагдмал гэдгийг Шадар садй Я.Содбаатар мөн хэллээ. Тэрбээр "Өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг, өдрийн зээл төлдөг, түрээсэндээ хамаг мөнгөө өгдөг олон иргэн хүнд байна.
Засгийн газар өөрт байгаа боломжтой бүх талыг судалж үзсэн. Цаг тухайд нь эдийн засгийн нөөц боломжоо судалж, аль болох иргэдийнхээ амь амьжиргааг дэмжихийг хичээн ажиллаж байна. Монгол төрийн сан хөмрөг хязгаарлагдмал. Авч байгаа арга хэмжээ бас хязгаартай. Мэдээж УИХ дээр Ковидын хуультай холбоотойгоор эдийн засгийн арга хэмжээ авах талд холбогдох байгууллагад тодорхой санал оруулаад явж байгаа. Тиймээс шийдэх байх" гэв.
У.Тэргэл