Сүүлийн өдрүүдэд "Мөнххада" ХХК-ийн ажилчдаас коронавирусний халдвар бүртгэгдэж буй.
Нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоож, үйл ажиллагааг нь хязгаарласан байхад чухам, яагаад тус байгууллагын ажилчдаас халдвар илрэх болов гэдэг нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл эл асуултад Шадар сайд Я.Содбаатар хариулт өглөө. "Мөнххада" ХХК өмнөх хөл хориог сунгах үед буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр хатуу хөл хорионы дэглэм зөрчиж, арга хэмжээ зохион байгуулсан болох нь шалгалтаар илэрсэн. Тус компани арванхоёрдугаар сарын 14-22-ны өдрүүдэд ажилласан байсан. Тиймээс тус компаний ажилчдаас халдвар илэрч байна. Ер нь зарим иргэд хэсэг бүлгээрээ нийлж архидан согтуурах, агаар салхинд гарах явдал гарч байна. Энэ мэтээр халдвар хамгааллын дэглэм зөрчиж, олон хүний авч хэрэгжүүлж байгаа ажлыг үр дүнгүй болгож байгаа нь үнэхээр харамсалтай байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (7)