Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Өнөөдрийн байдлаар 58 мянган автомашинд QR код олгосон. Нэгэнт ажиллаж байгаа байгууллагууд бичиг баримтаа ирүүлж байгаа учраас тодорхой шийдвэрийн дагуу олгохоос өөр аргагүй.
Бид энэ сарын 6-аас хөл хориог чангатгана гэдэг нь нөхцөл байдал хүндэрч байгаа шүү гэдгийг ойлгуулах гэж хоёр хоногийн өмнөөс мэдэгдэж байгаа хэрэг.
Уг нь нэг жил торт идэхгүй байх боломжтой шүү дээ. Гэтэл зарим нэг тэвчиж болох үйлдлийг заавал дугаар үүсгэн нэг дор цуглаад байна. Энэ бүрд хууль хяналтын байгууллагынхан ажиллах боломжгүй. Иргэд бидэнтэй хамтарч ажиллаж байж үр дүн нь гарна” гэлээ.
А.Сүх