Манай улс ганц хавьтал хөөгөөд байгаа юм биш. Хөөнө. Хөөж илрүүлж тусгаарлаж эмчлэх нь хамгийн чухал. Тархалтыг зогсоох үүднээс гол нь хөл хорио байгаа. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хөл хорио тогтоосон нь зөв байсныг харуулж байгаа. Мөн идэвхтэй тандалтыг сайн хийнэ. Нийслэлийн бүх зах, худалдааны төвийн ажилтнуудаас шинжилгээ авсан. Эмч нарын ачаалал их байна гэж байна. Одоо бол ачаалал тийм их биш. Цэргийн төв эмнэлэгт хүний тооноос хамаараад давхар бүрт өөр баг ажиллаж байгаа. Олон улсын жишгийн дагуу 14 хоног тусгаарлан ажиллаж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнууд сүүлийн хэдэн сар ачаалалтай байсан. Харин одоогоор дархлаа сулрах хэмжээнд ачаалал өгөхгүй байгаа. Тийм бол дараагийн ээлж оруулахад бэлэн. Хүний нөөцийн асуудлыг шийдсэн байгаа.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)