Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 17-ноос хаасан. Энэ цагаас хойш маш олон автомашин ОХУ-ын талаас ирсэн. Цаана үлдсэн 91 автомашиныг гурав хуваан татсан. Гэвч дахиад 70 гаруй, дахин 47 автомашин бөөгнөрсөн тул оруулсан. Арав, арваннэгдүгээр сард төр, засгаас хэлж анхааруулсаар байтал ирчихээд хөлдлөө, осголоо гэдэг. Ийм баймааргүй байна. Оруулдаг юм гээд бөөгнөрөөд байж болохгүй юм.
У.Тэргэл