Гадаадаас иргэдээ ойрын үед авч чадахгүй гэдгийг Шадар сайд учирлалаа. Тэрбээр "Англиас гаралтай мутацлагдсан халдвар гараад байна. Англид халдвар дэгдсэнтэй холбоотойгоор тэр өдөр л 11 улс хилээ хаасан.Нийтийн эрүүл мэндэд ямар хохирол учруулах вэ. Үүнийг тооцох хэрэгтэй. Гадагшаа эмчилгээнд явж байгаа хүмүүстээ байдал намжсаны дараа ирнэ шүү. Наана нь авч чадахгүй гэдгээ хэлээд явуулж байгаа. Саяхан бид БНСУ-ын талтай ярьж байгаад өвчтэй, жирэмсэн гэх 34 хүнээ авчирсан. Гэвч ирчихээд хаалганы гадаа тамхи татаад зогсчихдог, үг сонсдоггүй ийм явдал байна. Бид иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Арга хэмжээг уян хатан зохицуулж байгаа" гэлээ.
У.Тэргэл