Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: “Нийт шүүгчдийн хуралдаанаар сахилгын хорооны таван гишүүнийг томилохдоо Дээд шүүхээс нэг, Давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс гээд нийт таван хүнийг 500 гаруй шүүгчдээс сонгоно гэнэ. Дээд шүүхийнхээ ихэнх шүүгчийн зүсийг олон шүүгч хараагүй, таних ч үгүй байж магадгүй. Тэгэхээр тус бүрд нь сонгуулмаар байна.
Тухайлбал, Дээд шүүхийн 23 шүүгчээс нэг хүнийг өөрсдөөр нь сонгуулах, Давж заалдах болон анхан шатны шүүгчид мөн дотроо хүнээ сонгож байх санал оруулж байна.
Мөн шүүгчийн мэргэжлийн алдааг Сахилгын хороо шийдэж болохгүй. Мангас юм шиг л харагдаж байна. Нэг иргэн дураа хүрэхээр гомдол өгөөд Сахилгын хороогоор оруулаад байвал цаана нь хэдэн шүүгч үлдэх юм бэ.
Мэргэжлийн алдааг хэн ч гаргадаг. Намайг хохироолоо гэхээр шүүрч аваад шийдээд байж болохгүй. Шүүгч хэн нэгэнд таалагдахгүй шийдвэр гаргахаар л Сахилгын хороонд хандах уу. Ийм байж болмооргүй байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)