Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дээд шүүх амьгүй албат болох мэтээр ярьж байгаа нь өрөөсгөл юм. Дээд шүүх бүх хэргийн 50 хувийг өөрчилж байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд шүү дээ.
Гэтэл тэд өнөөдөр эрх мэдлээсээ ангижрахгүй гэж амь тэмцэж байгаа.
Бусад улс орны шүүгчид шиг байж болохгүй юу. АНУ гэхэд л есөн шүүгчтэй, харин манайх 23 шүүгчтэй. Гэтэл Дээд шүүх тодорхой нэг хэрэгт эрс тэс шийдвэр гаргадаг.
Одоо бол Давж заалдах шатны шүүх гэж иргэд ер тоохоо больсон. Дээд шүүх дээр очиж учраа олно гэдэг болсон. Банк санхүүгийн маргаан гэхэд л 4,6 жил болж байна. Ийм учраас Монголд хөрөнгө оруулалт орохгүй байгаа юм. Шүүх нь ийм хүнд сурталтай. Тиймээс Арбитр хөгжих ёстой гээд байгаа юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)