Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй холбоотойгоор хонгил гараад байдаг гэж ойлгодог. 500 гаруй шүүгчийн 99 хувь нь хэвийн ажиллаж байгаа. Харин Дээд шүүхийнхэн онолын шүүгчид болчихсон. 24 шүүгч гэнэ.
Ийм олон байх шаардлагатай юм уу. Тэгээд ч Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Дээд шүүхийн шүүгчид орж ирчихээд янз бүрийн юм яриад байдаг. Болж байгаа юм уу. Ашиг сонирхлын зөрчил болохгүй юү. Саналыг нь аваад болох юм биш үү.
У.Тэргэл