Хууль зүйн байнгын хороогоор Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол Улс шударга болмоор байна. Ялангуяа Дээд шүүх. Та нар найман жил Дээд шүүхийг завхруулсан, захиалгаар хэрэг маргааныг шийдүүлж ирсэн.
Шүүгчдийн тоог 24-өөс бага болгох санал гарч байгаа. Тоондоо биш механизмдаа асуудал нь байгаа юм.
Хүний төлөө биш эрх ашгийн төлөө улсаа яаж сүйтгэх гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч хэн болохоос шалтгаалан шүүх засаглал нь савлаад байж болохгүй. Тэгээд ч сая харж байхад Ерөнхий сайд дээр асар их эрх мэдэл очиж байгаа шүү” хэмээн бухимдав.
У.Тэргэл