Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр: Дээд шүүх хэрэг маргааныг хяналтын журмаар хоёр үндэслэлээр шийдвэрлэнэ гэж байгаа.
Гэтэл гурав болгох гэж оруулж ирсэн гишүүдийн саналыг би бүр ноцтой гэж хэлнэ. Зарчмын ач холбогдолтой гэж юуг хэлээд байгаа юм бэ. Шүүхээр хэлэлцэж байгаа бүх асуудал тэгвэл зарчмын ач холбогдолгүй юм уу.
Онол, улс төрийн хувьд тайлбарлаж, хэлж чадахгүй байна. Бид хонгил нураах тухай ярьж байсан, одоо хонгилыг бүр томсгож, нээж өгөх гээд байна. Энэ болохгүй” хэмээв.