УИХ-ын Хууль зүйн байнгын хороо түүхэнд хамгийн удаан, тасралтгүй хуралдсан байнгын хороо боллоо. Тодруулбал, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тасралтгүй 17 цаг хийжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 17 цаг гаруй тасралтгүй хуралдан хийж дуусгалаа. Мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны цаг УИХ-ын түүхэнд Байнгын хороод дотроос хамгийн удаан хуралдсанаар тэмдэглэгдэн үлдэж байна” гэжээ.
Сэтгэгдэл (2)