Өнөөдрийн байдлаар манай улсын 1.2 сая хүн "Ковид-19"-ийн шинжилгээ өгөөд байна
Шадар сайд Я.Содбаатар мэдээлснээр энэ сарын 11-нийг хүртэл хөл хорио сунгаснаар халдварын тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тус бүр 100, халдвар нууц үедээ байх хүний тоо 100-200 орчмоор буурах магадлалтай гэж үзсэн байна.
Мөн Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулсан бол сар шинийн баярын үеэр халдвар 3500 гаруй, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1200 гаруй, халдварын нууц үедээ байх хүний тоо 1000 хүрэх төлөвтэй байсан гэсэн тооцоолол гарчээ.
2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс өнөөг хүртэл эрүүл мэндийн 4200, онцгой байдлын 1500, мэргэжлийн хяналтын 2135, цагдаагийн 2804, хил хамгаалахын 840, нийт 11479 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл (1)