Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй”

2021-1-07
0
ЖИРГЭХ

-Хуульчид, улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ингэж тайлбарлаж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ 2021 онд тохиож буй. Хэн гэдэг Ерөнхийлөгчтэй болох вэ гэдэг нэр дэвшүүлэх эрх бүхий намуудын “сонголт” болно. Тэднээс ард түмэн сонголтоо хийнэ.

Гэхдээ энэ удаагийн сонгуулийн гол нэр дэвшигчийг нэрлэх намуудын тухайд, ялангуяа одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн АН нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан нэмэлт, өөрчлөлттэй тулчихаад байна.

Учир юу гэвэл Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэсэн өөрчлөлт орсон юм.

Тиймээс 2017 онд АН-аас нэр дэвшиж сонгогдсон Халтмаагийн Баттулга энэ сонгуульд дахин нэр дэвших эрхтэй юу. Эсвэл үгүй юу. Ийм асуулт гарч ирчихээд байгаа юм.

Энэ талаар хуульчид, улстөрчдийн байр суурийг сурвалжиллаа.

Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэсэн талаар:

 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг НЭГ УДАА хэрэгжүүлэх боломжийг олгоё. НЭГ УДАА, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. ЗӨВХӨН НЭГ УДАА зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй.

Хуульч О.Мөнхсайхан:

-Уг нь 62 гишүүний төслийн үзэл баримтлал тодорхой байсан. Одоо бол энд тайлбарын асуудал шаардаж байгаа. Үндсэн хуулийг тайлбарлах олон янзын аргачлалууд бий. Эхнийх нь бол, Үндсэн хуулийг баталсан хүмүүс юу бодож байсан бэ гэдгээр тайлбарлах явдал. Түүгээр харах юм бол ЗУРГААН ЖИЛЭЭР НЭГ УДАА гэдэг шинээр эхэлнэ. Гэхдээ өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшихгүй гэсэн утгатай байсан. Тийм учраас 2025 он гэж  тавьчихсан байгаа юм. Тэр үзэл баримтлал энд шингэжээ гэж үзэх юм бол одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй байх гэсэн үндэслэл бас гараад ирж байгаа юм. Хоёрт, тэр текст харахаар ЗӨВХӨН НЭГ УДАА зургаан жил гэж байгаа. НЭГ УДАА гэдэг нь нэг удаа Ерөнхийлөгч хийчихсэн хүмүүс хийхгүй ээ гэсэн текст байгаа юм. Тэгэхээр энэ текст нь бас тэр талын үндэслэл болно.

Хуульч Б.Мэргэн:

-Хэзээ хэрэгжиж эхэлсэн гэдэг дээр ямар ч маргаан байхгүй. Миний зүгээс угаасаа дахиж нэр дэвшихгүй гэж тайлбарлаад байгаа юм. Яагаад гэвэл нэгэнт НЭГ УДАА нэр дэвшээд явчихсан. Өнөөдрийн Ерөнхийлөгч өөрөө хэрэв НЭГ УДАА зургаан жилээр сонгогдвол өнөөдрийн маргаан үүсч магадгүй гэдгийг урьдчилаад харж байсан. Тийм учраас дахиад нэг удаа маргаангүйгээр сонгогдох боломжийг хадгалж үлдэхийн тулд 2025 оноос эхэлж мөрдөнө гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн. Түүн дээр нь хууль тогтоогч нарын зүгээс буулт хийгээд 2025 оноос хэрэгжинэ гээд явж байсан боловч эцсийн мөчид тэр заалт Дагаж мөрдөх журмын тухай хуулиас нь байхгүй болчихсон.

Хуульч О.Баасанхүү:

-50 нас хүрсэн Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар НЭГ УДАА сонгогдоно гэж байгаа юм. Жишээ нь дөрвөн жил Ерөнхийлөгч байсан хүн дахиад нэр дэвшвэл 10 жил болчихно. Өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгч нь Х.Баттулга НЭГ УДАА байгаа биз дээ. Гэтэл “Би дөрөв юм чинь найм байх ёстой, хууль буцаан хэрэглэгдэхгүй” гэдэг ярьдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж хууль гаргадаг болохоос биш Үндсэн хуулийг буцааж хэрэглэх, эсвэл шууд хэрэглэхгүй.

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл:

-Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдсэн учраас “НЭГ УДАА” гэдэг заалт бол хүчтэй заалт гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Хууль баталсан нөхөдтэй уулзаад ярихаар маш тодорхой хариулж байгаа юм. Дарангуйлагчийг төрүүлэхгүйн тулд, хоёрдугаарт хэрэв хоёр дахь удаагаа сонгогддог тохиолдолд сонгогдохын тулд өөрсдийнхөө өрсөлдөгчийн барьж авч үндэслэлгүйгээр ял өгдөг, шоронд хийдэг гүтгэдэг харлуулдаг. Энэ байдал нь өөрөө Ерөнхийлөгч бүх нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой атал Ерөнхийлөгчийн сонгуулиасаа өмнө хагалж бутаргаад байж болохгүй гэсэн үндэслэлээр хуульд өөрчлөлт оруулсан байгаа юм. 

 

АН-ын X Их хурал болж намын дүрмээ шинэчилсэн боловч Дээд шүүхэд очих замд нь огт хэлэлцээгүй заалт  нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдааг байгаа. Тухайлбал, АН-ын Үндсэн дүрмийн 2.12.4.2.1-т “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэх” /Энэхүү заалт 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй байна/ гэсэн “нэмэлт” орчихжээ. Дээрх асуудлаар болон өрнөж буй үйл явдлын талаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд нэр дэвшүүлсэн АН-ынхан ямар байр суурьтай байна вэ:

 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

-АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт дотор завсар зайгаар тийм заалт орж ирсэн байдалтай хэрүүл маргаан байгаа. Үндсэн хууль намын дотор ч адилхан үйлчлэх учраас Үндсэн хууль зөрчсөн дүрмийн зүйл заалтаар энэ нам урагшаа алхаж болохгүй.

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваан:

-Монгол Улсын Ерөнхийлөгчид өмнө нь манай намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга дэвших магадлал өндөр байгаа.

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Нам бус Монгол төрийн тусгай чиг үүрэгтэй тусгай хуулиар эрх хэмжээ нь хязгаарлагдаж зохицуулагдаж байдаг Ерөнхийлөгчийн албан тушаалтай хүнийг өнөөдөр шууд аль нэг намд харьяалуулж асуудлыг ярих нь хууль бус үйлдэл. Тэгээд УИХ-ын гишүүн хүн өнөөдрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийг “Манай намаас хамгийн ихээр нэр дэвших магадлалтай хүн” гэж ярих нь ёс зүйд хэр нийцэх вэ. Би бол үүнийг ёс зүйтэй асуудал гэж харахгүй байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшихдээ бүх гишүүдийн сунгаагаар олонхийн санал авсан.  Ардчилсан нээлттэй гишүүдийн оролцоог хангасан дүрмийн заалтаас ухраад байгаа зорилго бол нэг хэсэг хүмүүсийн хуйвалдаан.

Түр эрхийг намын дарга гэж ойлгоод, намын дүрмээр олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлээд ажиллаж байгаа нь намын дүрмийг зөрчиж байгаа гол асуудал болоод байгаа. Шууд хэлэх юм бол Ц.Туваанд өнөөдөр намын Их хурлыг зарлан хуралдуулах эрх дүрэмд байхгүй. АН-ын өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм бол маш сайн боловсруулагдсан. Энэ дүрмээр оролдох болоогүй. Би АН-ын гишүүн хэвээрээ. Гишүүнийхээ хувьд ч тэр энэ намыг үүсгэн байгуулалцаж 31 жил намынхаа төлөө зүтгэсний хувьд харсаар байж энэ намыг самруулах, унагаах эрх байхгүй. Тэгээд ч би хуулийн дагуу АН-ын дарга хэвээрээ байна.

Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэх заалтын талаар хуульчид, улстөрчид ийм байр суурийг илэрхийллээ. Эндээс харвал тэд бараг л нэг дуугаар “Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” хэмээн тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зайлуул даа... (192.82.81.92)
    Зайлуул даа! Тэр Мөнхсайханыг эс тооцвол хууль зүйн үндэслэлтэй зүйл ярьж байгаа хүн алга. Тэгээд ч Мөнхсайханы ярьж байгаа нь хууль зүйн үндэслэл гэхээс илүү онол л юм даа. Ерөнхийлөгчид төдийгүй, Монгол Улсад маш сайн хуульчид хэрэгтэй байгааг өдөр ирэх тусам л мэдрэх юм...
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.179.160)
    боловсролгүй , моралгүй тэнэг бөх сохор азаар ерөнхийлөгч болж төрийг 4-н жил самарлаа. больж үз. Тэгээд ч хуулиндаа “зөвхөн нэг удаа” гээд заасанг уншаад эрх биш ойлгох биздээ. 4-н жилийн өмнө ерөнхийлөгч болохдоо үсэглэж уншдаг байсан. Түгдрэхгүй уншиж сурсан уу
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Н (202.70.44.116)
    Одоо энэ тэнэг бөхчүүд болио. Жэнко, Сумьяа
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Zochin (66.181.161.54)
    Oyungerel l bish bol busd ni henii namiin hen ch baisan yadiin gadnii hund ovroo delegsen hun gadnii gurend ulsaa oghoos sh siihguidee huviin omch hunii erh ni dendvel ardchilal anarhizm bolj huvirna bor zurheeree ganzaga hiigeed il tod tender hiigeed bas bus biznes hiigeed huljsun huniig bol ali ch tur hamgaalj l taaraa harin huuli bus 49% han ard kino teatr uul baatriin huugiin kompani ene teriig bol tor avah heregtei
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Иргэн (66.181.161.44)
    Идэж уудаг луйварчид айгаад байгаа юмаа даа
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.85)
    АН наад Оюунгэрэлээс өөр хүн алгуу ямар лойцон юм бэ Ээбийгийн зөвлөх бсн хүн аймаар бга биздээ зүгээр бсн Ээбийг мангас болгосон хүн гэжиина ээждээ очоод хэл би хоноцын хүүхэдүү гэж асуу явуулсан ээж нь хариуд ньзавсар ороогүй гуу салхи үзээгүй жалга гэж байдаггүй гэж хэлэв оюун энэ авгай яг адилхан шүү мангас15 толгойтой шуналтай зайдаад өгөөрэй монголыг ард түмнийг хойт эцэгийн царай харуулга гэнэшүү кк
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • zail Munkhsaihaan (103.57.95.70)
    Ene sudlaach nar yer n yu ch medehgui shdee. Munkhsaihan metiin ugiig sonsoh hereggu
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин. (223.62.212.243)
    Ямарч боломжгүй.Хуулийн гаргалгааг эрүүл хүн уншаад шууд ойлгоно..Боломжгүй зүйл
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • DORJHANDAAA SER (124.158.84.36)
    DORJHAND ODOO L JINHENE UHAANTAI ULSAA GEJ BODDOG HUN BOL ERHIINHEE DAGUU UURIIN NAMAASAA MAASH UHAANTAI MONGOLIIN TULUU UHEH ZORIGTOI MUNDAG HUNIIG OLOOD DEVSHUUL, MONGOLCHUUD BUGD SONGOOD, AVILGACHIN GISHUUD BUSAD DARGA NARIIG SHIITGEJ , HORIJ, ULSAA TSEVERLEY
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.25.237)
    battulga eronhiilogch undsen huliin oorchloltoos omnoh huuliar songogdson .shine huuliar debshij bolno .
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.176.168)
    Хулгайч Женког л лав дахин сонгохгүй. Бүрэн бүтэн байсан улс хагарал талцалын туйлд хүрлээ.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.176.168)
    Зураөвач бөх одоо дахиж болохгүй. Болох ч үгүй горьдолтгүй.Эцсийн эцэст ард түмний саналаар л шийднэ.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
    • hen medlee
      2021 оны 01 сарын 07
  • Зочин (66.181.161.68)
    Монгол Улсыг шившиг болгож байгаа Х.Баттулгыг дахиж сонгохгүй.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
    • yund bachuurah aydaj uz
      2021 оны 01 сарын 07
  • Зочин (202.70.34.30)
    Нэг удаа 6 жилээр гэдгээр нь явах байхаа. Таллаж хэрэглээд хэрүүлийн алим тарьж байна
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
    • shine oorchiltoor debshij bolno
      2021 оны 01 сарын 07
  • Иргэн (66.181.191.164)
    Хуулийн цоорхойн тодорхой жишээ . Цаг хугацааны хуулиар бол хэн ч сонгогдож болно. Харин хуулинд Энхбаяр болохгүй тухай заалт бий.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.180.150)
    Орвэлийн номонд бүгд тэгш эрхтэй,гэхдээ гахай давуу эрхтэй гэдэг билүү
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (192.82.69.7)
    Нэр дэвших эрхтэй . хуульчид улс төржижи байна.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • ПҮРЭВ ГЭРЭЛ (202.9.40.53)
    ШИНЭчлэгдсэн ҮНДСЭН ХУУЛЬ өмнөх хугацааны ҮХын заалтаар үйлчлэхгү хэргэжсэн өдрөөсөө эхлэн шинэ заалтаараа үйлчилдэг олон улсын жишгээр утгажиж байх учиртай АРДЧИЛСАН НАМ хэнийгээ тодруулж өрсөлдүүлэх нь дотоод асуудал,,,Х Баттулга ерөнхийлөгчид өрсөлдөх эрхтэй.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.107.107)
    бАТТУЛГЫГ ДАХИН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ...ХУУЛЬ БАТЛАХААС ӨМНӨ БАЙСАН БАЙГАА ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ХУУЛЬД ХАМРАГДАХГҮЙ ...ЭНЭ ХЭДЭН ӨЛӨНГҮҮД ДАЛД ОР..
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.185.31)
    Одоогийн еренхийлегчийг дэвшуулэх хэрэгтэй ард иргэд ч тэгж л хусэж бна
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
    • Ард түмнийг төлөөлж ярихгүй шүү. Ихэнх хүмүүс одоогийн ерөнхийлөгчийг дахин сонгохгүй гэж байгаа шүү.
      2021 оны 01 сарын 07
  • Зочин (122.201.22.193)
    Энэ хэдээс Тэмүүжин л арай ухаалаг хэлжээ. Гэхдээ мань хүн маш бүрхэг хэлээд орхиж! Санаа нь бол: одоогийн Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн шинэ заалт буцаж үйлчилнэ, тэгвэл Баттулга нэр дэвших эрхгүй гэсэн утгатай!!!
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • ард (122.201.24.226)
    энэ Мөнхсайхан багш их бөөрөнхий тайлбар хийх юм багш хүн өөрөө энэ хуульд оролцсон байж яг ийм байга гээд хэлчихэж чадахгүй хүн яаж багшилдаг байнаа
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
    • Иргэн
      Улс төрчдийг дагаж өөрийгөө сэмлэх хэрэггүй байсан юм.
      2021 оны 01 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    5 цаг 11 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    5 цаг 37 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    6 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    6 цаг 40 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    6 цаг 54 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    7 цаг 46 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    8 цаг 27 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 28 мин
  • Говь цөлийн найдвар
    8 цаг 32 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    8 цаг 39 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    9 цаг 27 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    9 цаг 33 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    9 цаг 44 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    12 цаг 17 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    12 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    12 цаг 57 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    13 цаг 35 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    14 цаг 4 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    14 цаг 15 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    14 цаг 24 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК