УИХ-ын өнөөдрийн чуулганаар МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний нэр дэвшигчийг Д.Оюун-Эрдэнийг томилох эсэх талаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
Д.Ганбат: МҮОНРТВ яг ямар үр дүнтэй байгууллага юм. Цаашид юу хийх хэрэгтэй вэ. Олон нийт болон төсвөөс мөнгө авдаг. Яг ямар зорилготой үйл ажиллагаа явуулдаг вэ?
Нэр дэвшигч Д.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар тус газар 791 хүн ажилладаг. МҮОНРТВ хуулиар хүлээсэн үүргийн дагуу түүх, өвч соёл, уламжлал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх гол үүрэгтэй. Төсвөөс 20-21 тэрбумээр санхүүждэг. Сүүлийн үед төсвийн таналт хийсэнтэй холбогдуулан хүрэлцэхгүй байгаа асуудал бий. Уран бүтээлч талдаа анхаарах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд төсвөө илүү хандуулах болов уу гэсэн бодолтой байдаг.
Д.Ганбат: Олон хүнтэй байгууллага юм байна. Улсын төсвөөс 20 гаруй тэрбум төгрөг очдог. Тэр нь хүрэлцээгүй гэж байна. Мөн их асуудатай гэж байна. Одоо асуудал нь ямар хэмжээнд байгаа юм бол. Уран бүтээл, соён гэгэээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг гэж байна. Тэр шаардлагад хүрэхгүй байгаа. Бусад хувийн хэвшлийн телевизүүдтэй харьцуулахад үр ашиг муу гэж үзэж байна. Иргэд ч тэгж дүгнэж байгаа байх.
Б.Лхам