УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг сонслоо. Цэцээс УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох журмыг зөрчсөн гэж үзэн түдгэлзүүлжээ.
Уг асуудлаар УИХ дахь Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, Цэцийн дүгнэлтийг хүлэн авах боломжгүй гэж үзжээ. Байнгын хорооны дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)