УИХ-ын өнөөдрийн чуулганаар Шүүхийн тухай хуулийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Үндсэн хуулиар шүүгчдийн Сахилгын хороо байгуулахаар болсон. Сахилгын хороо есөн гишүүнтэй байх бөгөөд нийт шүүгчдийн саналаар нээлттэй сонгон шалгаруулах, УИХ томилохоор хуулийн төсөлд оруулжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Хууль тогтоох байгууллага шүүх эрх мэдлийг өөрийн мэдэлд авч байгаатай санал нийлэхгүй байна. Шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг мэргэжлийн холбоод болон УИХ-ын гишүүн ахалж, сонгон шалгаруулах гэдгийг дэмжихгүй байна.
Төрийн албаны зөвлөл гэж Монгол Улсын бүтцийн байгууллага бий. Энэ байгууллага үүнийг ахалж явбал хаа хаанаа хуульд нийцсэн ойлголт болно гэдэг саналыг удаа дараа дэвшүүлж байна. Төрийн албаны зөвлөлийн дарга ахалж, сонгон шалгаруулалтаар хуульч биш гишүүдийг УИХ сонсгол хийж томилох нь зүйтэй” гэлээ.
Б.Лхам