УИХ-ын өнөөдрийн чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд дараах зүйлийг даалгалаа. Тэрбээр “Д.Лүндээжанцан дарга аа, та хэд нэг юм судлаадхаач. Сахилгын хорооны шүүгч биш гишүүнд холбогдох байгууллагуудаас тухайлбал, АТГ-аас УИХ томилохдоо харгалзан үзэж болох эсэхийг хараарай.
Хоёрдугаарт, Прокурорын дэргэдэх мөрдөнг дагалдах хуулиар сэргээж болох эсэхийг. Үүнийгээ Сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй адил журмаар УИХ-ын сонгон шалгаруулалтаар сэргээх. Прокурорын дэргэдэх мөрдөнг Сахилгын хороо шиг сонгон шалгаруулаад байгуулах болох эсэх”-ийг судлахыг даалгалаа.
А.Сүх