Айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцах болсонтой холбогдуулан цахилгаан, дулааны төлбөр өндөр гарсан талаар ирсэн иргэдийн гомдлын дагуу ШӨХТГ энэ сарын 4-5-ны өдрүүдэд шалгалт хийсэн.
Уг шалгалтаар “УБЦТС” ТӨХК гомдол, мэдээллийн утсаа авдаггүй. Иргэдэд хүндрэл учруулдаг. Тоолуурын заалтын мэдээлэл тодорхой бичигддэггүй, төлбөрийг хэрхэн тооцож байгаа, гомдлоо хэрхэн барагдуулах талаар үнэн, зөв тодорхой мэдээлэл цаг тухайд нь өгч ажилладаггүй.
Мөн хэрэглэгчид зөвшөөрөлгүйгээр тоолуурт дахин өөр хэрэглэгч холбож байгаа нь тус газрын дотоод хяналтын үйл ажиллагаа, дүрэм журам хэрэгждэггүйг харуулж байна гэж үзжээ.
Тиймээс шалгалтаар илэрсэн дээрх зөрчлийг арилгаж, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаарджээ.
А.Сүх