Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэхүү хуралдаанаар болон уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд, шүүгчид, хурал даргалагч бүгдийн байнга давтдаг трэнд үг “хонгил” байлаа.
Хонгилын шүүгч, хонгил руу чирэх гэлээ, хонгилоор орж, гарсан гишүүн, хонгилыг энэ хуулиар үгүй хийх гэтэл эсрэгээр томсгох гээд байна, ерөнхий шүүгч нь хонгилдоо бусад шүүгчдээ татан оруулж байна, анх хонгилыг бий болгосон нь Ерөнхийлөгч гээд үргэлжилнэ. Ялангуяа гишүүдийн асуулт, санал, шүүмжлэл бүрт мөн л ийм үг давтагдана.
“Хонгил” гэх трэнд үгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос үүсэлтэй гэдэг ба энэ үг яваандаа монгол бичгийн үгсийн санд орж ирэхэд ч болохоор болжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)