УИХ-ын үдээс хойшхи чуулганаар УОК-оос боловсролын салбарт цаашид баримтлах бодлогын талаар танилцууллаа.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд манай улс цахим хэлбэрээр хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн. Цахим сүлжээгээр ЕБС-ийн сурагчдын хичээл ойлгомжгүй, хүнд, маш их даалгавар өгч байгаа талаар эцэг эхчүүдийн шүүмжлэл их явсан.
Харин Шадар сайд Я.Содбаатарын өгсөн мэдээллээр “Цахим сургалтын талаар 86 их, дээд сургуулийн оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авахад 80.5 хувь нь сайн” гэж хариулжээ.
Дотоодод цар тахал дэгдсэнээс хойш хоёр сар гаруйн хугацаанд зарим аймаг, орон нутагт гарсан халдварыг хумьж, халдваргүй бүс хэмээн зарлаад буй. Үүнтэй холбогдуулан цаашид сургалтын үйл ажиллагааг цахим болон танхимаар явуулахаар бэлтгэл ажлыг базааж байгаа аж.
А.Сүх