
МАХН-ын нэрээр Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдсон Э.Магнайбаяр удалгүй урваж, МАН-д элссэнээр намын нөхөд, дэмжигчдынхээ эсэргүүцэлтэй тулж, өндгөөр хүртэл шидүүлж байсан билээ.
Харин түүнийг “Баянгол-хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын даргаар томилжээ.
Э.Магнайбаяр тухайн үед таван өрөө орон сууц амласан тухай ч ам алдаж байв. Нөгөөтэйгүүр, “Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэний эрх ашгийг бодож МАН-д элссэн. Цаг хугацаа бүхнийг харуулна хэмээж байсан билээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (8)