Төрийн ордонд коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, гарах орох хөдөлгөөнийг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлэн билээ. Тэгвэл тухайн тохиолдлын PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан байна.
Тиймээс Төрийн ордонд тогтоогоод байсан хөл хориог тавьж, хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэлжээ.
Ташрамд өгүүлэхэд тухайн иргэн нь МХЕГ-т ажилладаг тул МХЕГ-т мөн хөл хорио тогтоогоод байсан юм.
Б.Баатар