Коронавирусний цар тахалтай холбоотойгоор Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 11-ний өдрийг хүртэл сунгаад байгаа билээ.
Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээхээр болсон байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Улаанбаатар хотод зарлаад байгаа бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 11-ний өдрөөс сулруулж, зарим газрын үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон.
Тэгвэл үйл ажиллагааг нь хориглогдох салбарын үйл ажиллагаа танилцуулж байна. Тодруулбал, бүх төрлийн хувцас, гэр ахуйн болон цахилгаан хэрэгслийн худалдааны төв, засвар үйлчилгээ, гар утас, баар, цахим болон тоглоомын газар, фитнесс төв, спорт заал, иогийн газар, саун, массажны газар, урлаг соёлын газрууд, үзвэр үйлчилгээний газрууд, үсчин, гоо сайхан, бариа засал, алжаал тайлах төв, зочид буудал, явуулын үйлчилгээний түргэн хоолын цэгүүд, нийтийн халуун ус, дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ, үйлдвэрлэлийн сургалт гэсэн 18 газрын үйл ажиллагааг хориглох захирамж гарахаар болсон. Мөн бүх нийтийг хамарсан хурал цуглаан, аялал зугаалга, хурим найрын үйл ажиллагааг явуулахыг хориглож байна. Харин эдгээрээс бусад газруудын үйл ажиллагаагаа даваа гарагаас хэвийн явагдана.
Автомашины дугаарын хязгаарлалт хуучин горимоороо явахаар боллоо. Мөн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлана" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)